How can I obtain a TRA Skills Assessment for a construction trade?
05-06-26

How can I obtain a TRA Skills Assessment for a construction trade?

Барилгын мэргэжлээр TRA дээр Ур Чадварын Үнэлгээг хэрхэн хийлгэх вэ?

Энэхүү мэдээллээр Австрали улсад цагаачлах хүсэлтэй ур чадвартай ажилчид Trades Recognition Australia (TRA) буюу Австрали улсын Мэргэжлийн Ур Чадвар Хүлээн Зөвшөөрөх Байгууллагаар ур чадвараа хэрхэн үнэлүүлэх талаар дэлгэрэнгүй тайлбарлалаа. Мэдээлэлд TRA гэж юу болох, хэн үнэлгээ өгөх шаардлагатай, үнэлгээний ямар төрлүүд байдаг, үнэлгээ хийлгэхэд шаардлагатай баримт бичиг, үнэлгээний үйл явц, төлбөр болон үнэлгээ хийлгэх нь Австрали улсын байнгын оршин суух (PR) виз авахад хэрхэн ач холбогдолтой байдаг талаар тайлбарласан байна.

1. TRA гэж юу вэ?
Trades Recognition Australia (TRA) нь Австрали улсын Засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн ур чадварын үнэлгээний байгууллага бөгөөд техникийн болон гар урлалын мэргэжлийн ажилчдын ур чадвар, боловсрол, ажлын туршлагыг Австрали улсын стандарттай нийцэж байгаа эсэхийг үнэлдэг байгууллага юм.
TRA нь дараах зэрэг мэргэжлүүдийг голчлон үнэлдэг:
• Цахилгаанчин (Electrician)
• Сантехникч (Plumber)
• Мужаан (Carpenter)
• Тогооч (Chef)
• Талхчин (Baker)
• Автомеханик (Motor Mechanic)
• Гагнуурчин (Welder)
• Тавилга үйлдвэрлэгч (Cabinet Maker)
• Үсчин (Hairdresser)
• Агааржуулалт, хөргөлтийн техникч (Air Conditioning Technician)
Австрали улсын олон ур чадварын виз мэдүүлэхийн өмнө TRA – аас эерэг үнэлгээ авсан байх шаардлагатай байдаг.

2. TRA – ын Ур Чадварын Үнэлгээ Яагаад Чухал Вэ?
Австрали улс хөдөлмөрийн хомсдолтой салбаруудад чадварлаг ажилтан татах зорилготой цагаачлалын бодлого хэрэгжүүлдэг.
Улс орон бүрийн боловсрол, мэргэжлийн стандарт харилцан адилгүй тул Австрали улсад ажиллах гэж буй хүмүүсийн ур чадварыг баталгаажуулах шаардлагатай болдог.
TRA үнэлгээгээр дараах зүйлүүдийг баталгаажуулдаг:
• Мэргэжлийн боловсрол
• Практик ур чадвар
• Ажлын туршлага
• Мэргэжлийн чадамж
• Австрали улсын стандардын түвшинд ажиллах чадвар
Хүчин төгөлдөр ур чадварын үнэлгээгүй бол олон төрлийн ур чадварын визэнд Сонирхлоо Илэрхийлэх Хүсэлт буюу Expression of Interest (EOI) илгээх боломжгүй байдаг.

3. Хэн TRA Үнэлгээ Өгөх Шаардлагатай Вэ?
Дараах визнүүдэд өргөдөл гаргаж буй техник мэргэжлийн ажилчид ихэвчлэн TRA дээр үнэлгээ хийлгэх шаардлагатай байдаг.
Онооны системээр тооцогддог Ур чадварын визүүд
• Skilled Independent Visa (Subclass 189)
• Skilled Nominated Visa (Subclass 190)
• Skilled Work Regional Visa (Subclass 491)
Ажил олгогчийн спонсорын визүүд
• Temporary Skill Shortage Visa (Subclass 482) – зарим мэргэжлүүдэд шаардагдахгүй
• Employer Nomination Scheme (Subclass 186) – Direct Entry Stream
Бусад ангилал
• Австрали улсад VET мэргэжлээр төгссөн зарим төгсөгчид

4. TRA – ын Ур Чадварын Үнэлгээний Төрлүүд
TRA нь хэд хэдэн төрлөөр ур чадварын үнэлгээ хийдэг нь өргөдөл гаргагчдыг төөрөгдүүлдэг.
A. Migration Skills Assessment (MSA)
Ур чадвартай ажилчдад хамгийн түгээмэл ашиглагддаг үнэлгээний төрөл бөгөөд энэ төрлөөр ур чадварын үнэлгээ хийлгэх хүмүүс нь дор хаяж 3 жилийн бүтэн цагийн ажлын туршилга байх шаардлагатай байдагаараа нилээд хэцүү байдаг.
Үүнд:
• Боловсролын үнэлгээ
• Ажлын туршлагын үнэлгээ
• Мэргэжлийн хамаарал
• Ур чадварын чадамж
Зарим мэргэжлүүд дээр:
• Техникийн ярилцлага
• Практик шалгалт
шаардлагатай байдаг.
Энэ үнэлгээний төрлөөр ихэвчлэн:
• Цахилгаанчин
• Сантехникч
• Автомеханик
• Мужаан
• Гагнуурчин
зэрэг мэргэжлийн хүмүүс үнэлгээ хийлгэдэг.

B. Offshore Skills Assessment Program (OSAP)
Зарим улс орны өргөдөл гаргагчдад зориулсан хөтөлбөр бөгөөд тусгай зөвшөөрөл, лиценз шаарддаг өндөр зохицуулалттай мэргэжлүүдэд хэрэглэгддэг.
Үүнд:
• Баримт бичгийн үнэлгээ
• Техникийн ярилцлага
• Практик ур чадварын шалгалт
орж болно.

C. Job Ready Program (JRP)
Австрали улсад VET мэргэжлээр төгссөн зарим төгсөгчид зориулагдсан үнэлгээ.
Үүнд:
• Ажлын байрны баталгаажуулалт
• Ажлын байрны үнэлгээ
• Ур чадварын шалгалт
орно.
Ихэнхдээ Subclass 485 визтэй хүмүүс энэ төрлөөр Ур чадварын үнэлгээ хийлгэнэ. Давуу тал төгссөнөөсөө хойш 1 жилийн дотор ур чадварын үнэлгээгээ хамгаалах боломж олгодог.

D. Temporary Skill Shortage (TSS) Skills Assessment
Subclass 482 виз мэдүүлэгчдийн заримд нь шаардлагатай байдаг. Монгол улсын иргэн хүмүүс 482 виз мэдүүлэхдээ ур чадварын үнэлгээ хийлгэх шаардлагагүй болохыг анхаарна уу.
Шаардлага нь:
• Мэргэжлийн байдал
• Иргэншлийн байдал
• Австрали улсад мэргэжлээрээ суралцсан эсэх
зэргээс хамааран өөр өөр байдаг.

E. Migration Points Advice (MPA)
Ур чадварын визний оноо тооцоход ажлын туршлагыг баталгаажуулах зорилготой үнэлгээ юм.
Үүгээр:
• Ур чадвартай ажилласан хугацаа
• Австрали улсдах ажлын туршилга
• Гадаад улсдахь ажлын туршлага
баталгааждаг.

5. Зөв TRA – ын Үнэлгээний аль Төрлийг Сонгох Вэ?
Зөв үнэлгээний зам сонгоход дараах хүчин зүйлс нөлөөлдөг:
• Таны мэргэжил
• Визний төрөл
• Байршил
• Боловсролын байдал
• Австралид сурсан эсэх
• Тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэх
Жишээ нь:
• Гадаадаас өргөдөл гаргагчид → MSA эсвэл OSAP
• Австралид төгсөгчид → JRP
• Ивээн тэтгэгдсэн ажилчид → TSS

6. TRA – ын Үнэлгээ Хийдэг Мэргэжлүүд
Барилгын салбар
• Мужаан
• Joiner
• Өрлөгчин
• Плита наагч
• Будгийн ажилтан
Цахилгааны салбар
• Цахилгаанчин
• Цахилгааны шугамын ажилтан
• Хөргөлт, агааржуулалтын техникч
Автомашины салбар
• Автомеханик
• Дизель механик
• Panel Beater
• Автомашины цахилгаанчин
Зочлох үйлчилгээний салбар
• Тогооч
• Талхчин
• Нарийн боовчин
Үйлдвэрлэл
• Гагнуурчин
• Металл бүтээгч
• Fitter
• Machinist
Австралийн хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээнээс шалтгаалан энэ жагсаалт өөрчлөгдөж болно.

7. TRA – ын Үнэлгээний Үндсэн Шаардлагууд
Боловсролын шаардлага
Дараахтай дүйцэх боловсрол шаардагдана:
• Trade Certificate
• Diploma
• Apprenticeship
• Vocational Training
• Technical Education
Ажлын туршлагын шаардлага
TRA нь ажлын туршлагыг маш нарийн шалгадаг.
Нотлох зүйлс:
• Холбогдох ажлын туршлага
• Цалинтай ажилласан байдал
• Сүүлийн үеийн ажлын түүх
• ANZSCO стандарттай нийцэх үүрэг хариуцлага
Зөвхөн албан тушаалын нэрийг биш, хийж байсан ажлыг үнэлдэг.
Англи хэлний шаардлага
TRA үнэлгээний үе шатанд IELTS эсвэл PTE үргэлж шаарддаггүй.
Гэхдээ дараагийн шатанд дараах зорилгоор хэрэгтэй болдог:
• Виз
• Цагаачлалын оноо
• Мужийн нэр дэвшүүлэлт
• Ивээн тэтгэгч виз

8. Шаардлагатай Баримт Бичгүүд
Иргэний үнэмлэхийн баримтууд
• Паспорт
• Иргэний үнэмлэх
• Төрсний гэрчилгээ
• Цээж зураг
Боловсролын бичиг баримтууд
• Trade Certificate
• Diploma
• Дүнгийн хуулбар
• Apprenticeship records
• Сургалтын гэрчилгээ
Ажлын туршилгыг нотлох бичиг баримтууд
• Ажил олгогчийн тодорхойлолт
• Цалингийн баримт
• Банкны хуулга
• Татварын бүртгэл
• Хөдөлмөрийн гэрээ
Тодорхойлолтод:
• Албан тушаал
• Үүрэг хариуцлага
• Ажилласан хугацаа
• Ажлын цаг
• Байгууллагын мэдээлэл
заавал байх ёстой.

9. Хувиараа Хөдөлмөр Эрхлэгчдийн Бичиг баримтууд
• Бизнесийн бүртгэлийн дугаар
• Нэхэмжлэхүүд
• Татварын бичиг баримт
• Туслан нийлүүлэгчийн төлбөрийн баримт
• Ажил гүйцэтгэх гэрээнүүд
• Бизнесийн банкны дансны хуулга
TRA нэмэлт нотолгоо шаардаж болно.
11. TRA – аар Үнэлгээ Хийлгэх Шат Дараалал
Алхам 1: Зөв мэргэжлээ сонгох
Гүйцэтгэж байсан ажлын үүрэгт үндэслэн сонгоно.
Алхам 2: Зөв үнэлгээний төрлийг сонгох
MSA, OSAP, JRP, эсвэл TSS.
Алхам 3: Баримт бичгээ гүйцэд бүрдүүлэх
• Иргэний үнэмлэх
• Боловсрол
• Ажлын туршлага
• Санхүүгийн нотолгоо
Алхам 4: Өргөдлөө илгээх
Онлайнаар бүртгүүлж өргөдлөө илгээнэ.
Алхам 5: Техникийн ярилцлага эсвэл практик шалгалт өгөх
Зарим мэргэжилд заавал шаардлагатай.
Алхам 6: Үр дүнгээ хүлээн авах

12. TRA Үнэлгээний Төлбөр
Үйлчилгээ Төлбөр (AUD)
Provisional Skills Assessment $130
Assessment Review $130
Migration Skills Assessment $795
MSA Review $610
Job Ready Program $490–$2,845
Төлбөрүүд өөрчлөгдөж болох тул TRA-ийн албан ёсны вэбсайтаас шалгах шаардлагатай.

 

Skip to content
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.