Covid visa – Frequently asked 10 questions
03-11-21

Covid visa – Frequently asked 10 questions

Австрали улс нь Ковид -19 цар тахалын үр дагавартай тэмцэхэд нэн чухал үүрэгтэй салбаруудыг тодорхойлж, эдгээр салбарт ажиллаж буй гадаадаын иргэдэд Covid Pandemic Event Visa буюу Ковид виз олгож эхэлсэн. Хэдүйгээр энэхүү визийг таниалцуулсанаас хойш бүтэн хагас жил болоод байгаа ч энэ визний талаар хүмүүс тэр бүр ойлгохгүй байсаар байна. Зарим хүмүүсийн хувьд ийм визийг буруу ойлгосноос болж,  Bridging E руу орсон тохиолдол байгаа.
Тэгэхээр үйлчлүүлэгчддээ зөв мэдээлэл өгөх үүднээс бид хүмүүсээс ирдэг түгээмэл доорх асуултуудад хариулж байна.
Ковид виз буюу Temporary Activity visa (subclass 408) – ний тухай  түгээмэл асуугддаг 10 асуулт
    1. Ямар хүмүүс энэ визэнд хамрагдах боломжтой вэ?
Энэхүү виз дотроо хоёр ангилалтай байгаа.
Ангилал 1:
Засгийн газраас нэн чухал үүрэгтэй салбар гэж тодорхойлсон 8 салбарын аль нэг салбарт ажиллаж буй гадаадын иргэн виз мэдүүлэх боломжтой. Нэмэлт шаардлага нь одоогийн виз нь  дуусахад 90 хоногоос ихгүй хугацаа үлдсэн эсвэл өмнөх виз хугацаа нь дуусаад 28 хонгоос хэтрээгүй байх ёстой.
Ангилал 2:
Нэн чухал салбарт ажиллааагүы боловч Ковид цар тахлын улмаас Австрали улсаас гарч явж чадахгүй байгаа хүмүүс: Нэмэлт шаардлага нь одоогийн виз нь  дуусахад 28 хоногоос ихгүй хугацаа үлдсэн эсвэл өмнөх виз хугацаа нь дуусаад 28 хоног хэтрээгүй байх. Энд нэг зүйл анхааруулж хэлэхэд энэхүү виз хэрэгжиж эхлэх үед буюу 2020 оны 4 дүгээр сард цар тахлын нөхцөл байдал маш хурдацмал хэмжээнд байсан бөгөөд зөвхөн Австрали улс биш бусад улс орнууд хилээ хааж, олон улсын нислэгүүд цуцдагдасан байсан. Энэ үед энэ ангилалаар олон хүн Ковид виз мэдүүлсэн байгаа. Харин одоо энэ ангилалаар виз мэдүүлэх бараг боломжгүй болж байна, хэрэв өндөр настай, бие султай эрүүл мэндийн шалтгаантай биш бол хилээр гарч явж чадахгүй байгаагаа нотлох хэцүү байх болов уу.
    2. Нэн чухал салбар гэж ямар салбарыг хэлэх  вэ?
Одоогоор 8 салбар энэ тодорхойлолтонд багтаж байгаа. Үүнд:
    1. Хөдөө аж ахуй
    2. Хүнсний үйлдвэрлэлийн салбар
    3. Эрүүл мэнд
    4. Өндөр настай хүмүүсийн асаргаа
    5. Тахир дутуу хүмүүсийн асаргаа
    6. Нярай болон бага насны хүүхдийн асаргаа
    7. Аялал зуучилал
    8. Нийтийн үйлчилгээний салбар (зочид буудал, кафе, ресторан)
    3. Энэхүү виз хэр хугацаатай сунгагдах вэ?
Ангилал 1-ийн хүмүүсийн виз дээд тал нь 12 сар хүртэл. Мөн цааш сунгагдах боломжтой.  Манай туршилгаас харахад эрүүл мэндийн үзлэг дээрээ процеес жаахан удаж байгаа. Харин эрүүл мэндийн үзлэг шаардлагагүй байгаа болон хөл хорио тогтоогоогүй Врисбен зэрэг хотод байгаа хүмүүсийн хувьд виз нь ман хурдан хугацаанд зарим тохиолдолд сарын дотор виз нь гарч байгаа.
Ангилал 2-ийн хүмүүсийн виз  дээд тал нь 3 сар хүртэл. Мөн цааш сунгагдах боломжтой, хэрэв нөхцөл баыдал өөрчилөгдөөгүй, Австрали улсаас гарч явах нь боломжгүй байна гэдгээ нотолж чадвал. Бас туршлагааса харахад энэ ангилалаар визээ мэдүүлсэн хүмүүсийн визийг энэ оны 4 сараас  эхлэн процесс хийхгүй байгаа. Тиймээс энэ ангилалаар Ковид виз мэдүүлсэн хүмүүс визээ татаж авах, эсвэл өөр боломжтой виз мэдүүлэх хэрэгтэй.
    4. Энэ виз авсаны сөрөг үр дагавар гэж байгаа юу? Өөрөөр хэлбэл, олон хүмүүс энэ визийг авсаны дараа оюутны виз авах боломжгүй болно гэж ойлгодог. Энэ хир ор үндэстэй вэ?
Аливаа визэнд дагаж мөрдөх ёстой визний нөхцөл гэж байдаг. Та бүхний сайн мэдэх оюутны виз гэхэд, 3 сараас дээш хугацаагаар сурахгүй байх ёсгүй, өөрийн сургуулийн насны хүүхдийн сургалтын төлбөрийг хариуцах чадвартай байх гэхчилэн нөхцөлтэй байдаг. Зарим нөхцөл нь заавал тавигддаг нөхцөл байна, зарим нөхцлийн хувьд кэйс офисер буюу визний өргөдөл хянаж байгаа ажилтны дүгнэлтээс хамаараад, тухайлбал эрсдэл багатай гэж  кэйс офисер үзсэн тохиолдолд тавигддаггүй нөхцөл гэж байна. Тэгвэл Ковидын энэ визэнд бас нөхцлүүд тавигдана.
Заавал тавигддаг 2 нөхцөл 8107 ба 8303. 8107 work limitation буюу ажиллах салбарыг хязгаарлах нөхцөл нь виз авсан хүн маань зөвхөн тухайн визийг олгох болсон тэр салбартаа ажиллана, өөр төрлийн ажил хийх ёсгүй гэсэн ийм нөхцөл байдаг.
8303 гэсэн нөхцөл нь Австрали улсад олон нийт болон тодорхой бүлгийн хэв журам алдагдуулах үйлдэл хийхгүй байх гэсэн нөхцөл. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг төвөгт холбогдуулах үүйрэг оногдуулсан ийм нөхцөл байгаа.
Үүнээс бусад нөхцөл нь заавал тавигдах нөхцөл биш бөгөөд зөвхөн кэйс офисер буюу визний өргөдөл хянаж байгаа ажилтан шаардлагатай гэж үзсэн тохиолдод тавигддаг. Тухайлбал, 8503 буюу бидний сайн мэдэх Австрали улсад байхдаа виз мэдүүлэх боломжгүй болгодог “no further stay” гэдэг нөхцөл нь зөвхөн кэйс офисероос шалтгаална. Манай туршлагаас харахад одооогоор 2 ангилалын аль алинаар нь орсон хүмүүс дээр ийм “no further stay” нөхцөл тавигдаагүй болно.
Тэгэхээр энэ визэнд эрсдэл байгаа юу, өөр виз мэдүүлэх боломжтой юу гэж асуусан асуултын товч хариулт нь хэрэв та ангилал нэгээр виз мэдүүлж байгаа тохиолдолд “no further stay” нөхцөл тавигдах эрсдэл туйлын бага.  Тиймээс та Ковид визээ дууссаны дараагийн өөр төрлийн визанд хандаж болно. Харин ангилал хоёроор Ковид виз мэдүүлж байгаа тохиолдолд  “no further stay” нөхцөл тавигдахыг үгүйсгэхгүй.
    5. Уг визыг авахын тулд юуг анхаарах хэрэгтэй вэ? 
Ангилал нэгээр виз мэдүүлж буй тохиолдолд өөрийн чинь ажил нэн чухал салбарын ажил мөн гэдгээ көв тодорхойлох хэрэгтэй. Ангилал 2 – оор виз мэдүүлж буй тохиолдолд Covid-19 – өөс болоод Австрали улсаас явж чадахгүй байгаа, яагаад заавал энэ визанд хамрагдах хүсэлтэй, өөр төрлийн визанд яагаад хандаж болохгүй вэ гэдгийг батлан харуулсан бичиг баримт бүрдүүлэх хэрэгтэй юм.
    6. Уг виз нь ямар нөхцөлтэй байдаг вэ? Жнь: эрүүл мэндийн даатгалтай байх, бүтэн цагаар ажиллах эрхтэй байх уу? 
Үндсэн виз мэдүүлэгчийн хувьд дээр дурьдсан 8107 ажиллах салбарыг хязгаарлах нөхцөл, 8303 гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх, мөн  8501 эрүүл мэндийн даатгалд хамрагадх гэсэн 3 нөхцөл тавигдана.  Гэр бүлийн насанд хүрсэн гишүүд буюу дагалдах эхнэр нөхрийн хувьд 8303  гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх, мөн 8501 эрүүл мэндийн даатгалд хамрагадх гэсэн 2 нөхцөл тавигдаж байгаа.
    7. Гэр бүлээрээ энэ визэнд орлоо гэхэд, гэр бүлийн гишүүн нь бүтэн цагаар ажиллах эрхтэй байх уу?
Дагаж визэнд орж байгаа гэр бүлийн хүн дээр ажиллах эрхийг хязгаарласан ямар нэг нөхцөл ороогүй учираас гэр бүлийн хүмүүс аль ч салбарт цагийн хязгааргүйгээр ажиллаж болно.
    8. Энэ визийг авсаны дараа хүүхдүүдийн төлбөр яах бол? Сургалтын төлбөрөөс хөнгөлөгддөг үү?
Оюутны визтэй хүмүүстэй адил   хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хариуцах чадвартай байх гэсэн нөхцөл Ковид визтэй хүмүүс дээр тавигддаггүй. Тиймээс Ковидын виз авсан хүмүүсийн хувьд хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх нь визний шаардлага биш. Сургалтын төлбөр төлөх төлөхгүй нь амьдарч буй мужийн боловсролын яамнаас гаргасан журмаар зохицуулагдана. Тухайлбал, QLD мужид амьдарч буй тохиолдолд ийм визтэй хүмүүсийн хүүхэд сургалтын төлбөр төлөхгүй байдаг бол NSW мужид амьдардаг ийм визтэй хүмүүсийн хүүхдүүд төлбөрийн хөнгөлөлтөнд хамрагдах боломжтой гэх мэтчилэн өөр зохицуулалттай байна.
    9. Би одоо оюутаны визтэй юм. Энэ одооны визээ цуцлаад ковид визэнд хандаж болох уу?  
Одоогийн виз нь  дуусахад 90 хоногоос ихгүй хугацаа үлдсэн эсвэл өмнөх виз хугацаа нь дуусаад 28 хоног хэтрээгүй байх үедээ виз мэдүүлэх ёстой. Тиймээс одоо байгаа визээ шууд хаяад мэдүүлэх боломжгүй.
    10. Ковид виз авсаны дараа ажлаа сольж болох уу?
Ковид виз авсаны дараа ажлаа сольж болно, гэхдээ визэнд заасан нэн чухал салбарт ажиллах ёстой.  Мөн анх виз мэдүүлэхэд өгсөн ажил олгогч буюу спонсорлогч нь ажлаас гарсан тохиолдолд Имигрейшнд мэдэгдэх үүрэгтэй тул анхнаасаа ажлаа зөв сонгож визээ мэдүүлвэл дараа нь ажлаа сольж Имигрейшнтэй асуудалд орохгүй гэсэн үг. Хэрэв 2 болон түүнээс дээш ажил хийж байгаа тохиолдолд нэг ажил заавал critical sector – ийн ажил байх ёстой.
Хэрвээ та энэхүү визыг мэдүүлэх хүссэлтэй байгаа бол бидэнтэй хандаарай. Манай Гаруда мигрейшний туршилгатай баг таньд хурдан шуурхай үйлчилж, бичиг баримтыг тань өндөр түвшинд бэлдэж, визыг тань цаашдын ямар нэгэн хүндрэлгүйгээр мэдүүлж өгөхөд бэлэн байна.
Skip to content
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.